Пүрэв
2024-04-25
17:03:39
Ангилал
Сонирхолтой зөвөлгөө [2]
Онлайн тоолуур

Вэбсайт маань нээгдээд
Та манай сайтын
дахь зочин боллоо таньд баярлалаа.
Видео
Дуртай дуунууд
Миний Баннер
BannerFans.com
Чат

Админ хийх сонирхолтой хүнийг шалгаруулж авна
Статистик

Нийт онлайн: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

ШөнөЖингөө...

Нүүр хуудас

Main » Files » Зөвлөгөө » Сонирхолтой зөвөлгөө

Бүсгүйчүүдийг урхидах нууц
[ ] 2009-05-23, 14:40:39

Ганц бие амьдралаас залхаж сэтгэлд нийцэх бүсгүйгээ сонгосон ч хэрхэн өөрийн болгохоо мэдэхгүй гайхширсаар сууна уу? Тэгвэл танд “Бүсгүйчүүдийг урхидах нууц”-ыг задлая. Хамгийн гол нь таны сонгосон азтай бүсгүй тань өвөрмөц содон зүйлд дуртай, хөгжилтэй хархүүг илүүд үздэг байх шаардлагатайг анхаараарай.

1. Түүнээс гэнэт “Манай ерөнхийлөгч хэн бэ” гэж асуу. Бүсгүй тань ихэд гайхаж сонирхсон байдлаар тан руу ширтэнгээ хэн гэдгийг нь хариулахаар оролдох байх. Хариуд нь та толгой сэгсрээд “Ямар эгдүүтэй нэр вэ” гээрэй.

2. Хэрэв бүсгүй тань эелдэг зан гаргаж харчуудын сонирхдог сэдвээр яриа өрнүүлэх гэж хичээвэл түүнд хөлбөмбөгийн улаан фэн гээд яриан завсараа хавчуулчихаарай. Тэр мэдээж ямар багийг дэмждэгийг чинь асуух вий. Тэгвэл та Угандагийн “Вилла” багийн үнэнч фанат гэдгээ хэлээрэй. Юмыг яаж мэдэх вэ. Гишүүдийнх нь нэр хэрэг болох ч юм билүү. Сервамба, Нсубуга, Мвинда, Насанбава.

3. Бүсгүйнхээ нүдийг боогоод гараас нь хөтлөөд яв. Ингэхдээ түүнд сонирхол төрүүлхүйц толгой эргэм замаар яваарай. Сонирхол нь дээд цэгтээ хүрсэн тэр үед л та алчуураа авахыг нь зөвшөөрөх ёстойг мартуузай. Хамгийн гол нь та түүнийг дагуулж явахдаа мөн адил нүдээ боож “Бид хаана ирчихэв ээ?” гэж асуух бүрд нь мөрөө хавчин “Мэдэхгүй ээ” гэж хэл.

4. Насанд хүрэгчдэд зориулсан киноноос аль болох татгалздаг болохоо мэдэгдээрэй. Харин түүнийг “Яагаад” гэж асуухад нь ичингүйрэн “Би дөнгөж 17-той” гээд үз.

5. Бүсгүйдээ рентген зургаа үзүүлээд харин тайлбарыг нь “Энэ миний амралтанд авахуулсан зураг”, “Багадаа ийм л хүүхэд байлаа” гэх мэтээр сонирхолтойгоор бодож олоорой.

6. Бүсгүйдээ “Энэ хүүхнүүд үү?”, “Зэрэг нэмэхийн өмнө” хуучны киног хэзээ ч үзэж байгаагүй гэж хэл. “Тунгалаг тамир” байсан ч болох шүү дээ.

7. Түүнтэй харилцахдаа зөвхөн хүндэтгэлийн үг хэрэглэ. Хамгийн гол нь “Та” гэхээ мартав аа.

8. Харилцаандаа доорхи загварын өгүүлбэрүүдийг хэрэглэ. Хамгийн гол нь тохиромжтой үед голыг нь олоод хатгачихад бүсгүйн сэтгэл хөдлөхгүй байна гэж байхгүй. “Орой завтай юу... өнөө орой л доо? Хэрэв завтай бол... юу... гадуур гарах уу, хоёулаа? Иймэрхүү хүндэтгэлийг анх удаа л хүртэж байна. Би азтай юм аа”

9. Бүсгүйгээ ямар нэг содон нэрээр нэрлэ. Хэрэв оддын нэрээр нэрлэх боломжгүй бол “Word” яг одоо ажиллаж буй файлынхаа нэрээр нэрлээрэй. Харин энэ тухайгаа түүнд хэлэхээ мартав аа.

10. Гар барилдаанд түүнд ялах боломж олго.

11. Хэрэв бүсгүй тань танайд зочлох гэж байгаа бол яг тэр үеэр нь өөрийнхөө дуртай ажлаа давхцуул. Далд авьяасаа санамсаргүй түүнд дэлгэх нь та нэг шат ахилаа гэсэн үг.

12. Түүнтэй хамт зоогийн газар хоол идэж дуусмагцаа юу юугүй аяга тавгаа хураагаад эхлээрэй. Харин үүнийгээ гоонь эрийн хуучин зуршил хэмээн тайлбарлаарай. Үнэн хэрэгтээ гоонь эрийн галын өрөө ямаршуухан байдгийг мэдэхгүй хүн үгүй шүү дээ.

13. Интерполийн www.interpol.int хуудас руу ороод өөрийнхөө зургийг байрлуулчих. Зургийнхаа доор юу ч хамаагүй бурж орхи. Дараа нь бүсгүйдээ уг хуудас руу орохыг зөвлөөд “Хар даа, догь байгаа биз. Харин та шагналын төлөө миний толгойг худалдчих юм биш биз” гэсэн зурвас атгуулчих. Хөгжилтэй, сэтгэл татам байх болно.

14. Өдөр бүр оддын тухай захидал бичиж өг. Харин “тэдгээр эмэгтэйчүүд”, “-цгээдэг” зэрэг үгсийг оруулбал хамаг ажил тань нурлаа л гэсэн үг.

15. Зоогийн газар хооллож байхдаа хоолныхоо үлдэгдлээр нэрийг нь бичиж түүнд үзүүл.

16. Бүсгүйгээ үнсэх гэхэд нь нүүрээ буруулаад “Эмэгтэйчүүд та нарыг би мэдэж байна аа. Та нар ганц л зүйл хүсдэг” гэж хэлээрэй.

17. Шөнийн 04 цагт бүсгүй рүүгээ утасдаад сайхан шүлэг уншиж өгөхөд нэн тохиромжтой үе. Шүлгээ уншиж дуусмагцаа өглөө бостолоо утсаа унтраагаарай.

18. Анх удаа түүнийг гэртээ орой урьчихаад бүхэл шөнөжин түүнтэй компьютер тогло.

19. Уран зохиолыг амьдрал болго. Жишээ нь: Алла Пугачёвагийн “Мянга мянган улаан сарнай” дуунд гардаг шиг байраа, зурагнуудаа, цусаа зар. Харин олсон мөнгөөрөө мэдээж цэцэгс худалдан ав. Яруу найрагчид хэзээ ч буруу зүйл зөвлөдөггүй юм шүү.

20. Та тэднийд зочлох бол замаараа авахуулах зүйл байгаа эсэхийг асуугаарай. Сүү, талх гээд хүнсний зүйлс захихад нь оргилуун дарс, зөөлөн чихрийн цуглуулга, самар ч бас авчихаарай.

21. Түүний хөргийг зур. Чадлынхаа хэрээр байхад л хангалттай. Муухай сайхан нь огт хамаагүй. Хамгийн гол нь уг бүтээлээ алтан хүрээнд хийгээд түүн рүү илгээмжээр явуул. Романтик бэлэг биш гэж үү.

22. Аварга том ягаан туулайн өмсгөлтэй ч юм уу, ямар нэг өвөрмөц илгээмжийн байгууллагуудаар үйлчлүүл.

23. Болзох газартаа хичээл зүтгэл, хайр сэтгэл дүүрэн ханд. Жишээ нь: Төв музейд юм уу, танилынхаа засварын цехэд болз. Өвөрмөц биш гэж үү?

24. Романтик оройн зоогийн дараа түүний хундаганд хоргүй ямар нэг нунтаг хийчихээд түүнийгээ уухыг шаард. Харин үүнийгээ “Увидастай, үүнийг уувал бидний хайр улам бэхжих болно” гээрэй.

25. Бүсгүйдээ янз бүрийн сонирхолтой нэрс өг.

26. Өөрийгөө “зандан” гэж хэлээрэй. Хэдэн эхнэрээс салсан байсан ч хамаагүй. Үүнийгээ цэвэр сэтгэлийн харилцаа байсан гээд л ойлгуулчих.

27. Түүнтэй уулзах бүртээ тогтмол үнсдэг нэг л хэсгийг сонго. Гол нь тэр газар шууд хүрч байхаар өвөрмөц байвал зүгээр. Тухайлбал: Хүзүүний шил, бугуй.

28. Тонгорогоор цемент юм уу ханан дээр түүний болон өөрийнхөө нэрийг сийл.

29. Бүсгүйгээ хэдэн хором дуугаа хураамагц нь “Чи юу бодоо вэ? Надад үнэхээр сонин байна” хэмээн шал.

30. Таны бүх үл хөдлөх хөрөнгө түүнд очих тухай гэрээслэлийн нотариатын баталгааг түүнд үзүүл.

31. Туузан метрээр түүний хөлнөөс толгой хүртэл хэмж. Авсан хэмжээсүүдээ юу ч ярилгүй тэмдэглэж аваарай. Нүдээрээ нууцлаг харан инээмсэглэхээ мартав аа.

32. Гэнэтийн бэлэг ямар ч хатуу зүрхтнийг хайлуулдаг.

33. Машиныхаа урд талын суудлын хөдөлгөөнийг тохируулах товчлуурыг өөрт ойрхон байрлуул. Тэгээд огцом эргэлтийн үед товчлуураа дараад үз.

34. Түүний ээжийг янз бүрийн онигоо цуглуулах хоббитой гэж боддог мэт жүжиглэ. Тэгээд үргэлж шинэ онигоо мэддэг бай.

35. Ид ажлынх нь үеэр утасдаад түүнд үзүүлэх өвөрмөц зүйл байгаа тул яг одоо уулзах хэрэгтэй байна гэж шал. Тэгээд хаа нэгтээ болзоод түүнийг ирэхээр нь юу ч хэлэлгүй гараас нь хөтлөн явсаар амьтны дэлгүүрт оч. Яст мэлхийний дэргэд очоод түүн рүү хуруугаараа заан дуу алдаж “Энэ гайхалтай биш гэж үү? Үүнийг чамд үзүүлэлгүйгээр эндээс явна гэдэг дэндүү харамсалтай санагдсан юм, хонгор минь” гээрэй.

36. Гар дээрээ явж сур. Энэ нь эмэгтэйчүүдэд гайхалтайгаар нөлөөлж тэдний ертөнцийг орвонгоор нь эргүүлдэг. Ялангуяа хэрэлдэж, түүнийг давшлаад ирэх үед дуугаа хураан, гар дээрээ яв. Тэр таны нүд рүү эгцэлж харахаар доош суухад тайвшрах нөхцөл аяндаа бүрдэнэ.

37. Түүнийг бодлогошироход хүргэх асуултыг үе үе тавь. Жишээ нь: “Пи тоо яагаад төгсгөлгүй юм бол?”, “Яагаад усны дусал дээшээгээ унадаггүй юм бол?” гэх мэт. Хамгийн гол нь эдгээр асуулт гэнэтийн байх ёстой.

38. Өглөө түүнийг орондоо байхад нь аяга кофе авчирч өг.

39. Ноцтой дууны өнгөөр түүнд өөрийнхөө хүйсийг сольмоор байгаагаа цухас хэл. Түүнийг энэ тухай асуувал юу ч битгий хариул.

40. Сахлаа хус. Ихэнх эмэгтэй үүнийг таалдаггүй юм.

41. Шал дэмий асуудлыг түүнтэй зөвлө. Жишээ нь: Цайнд элсэн чихэр хийж хутгахдаа нар зөв эргүүлсэн нь дээр үү, эсрэг эргүүлэх үү? Гэхдээ үүнээс өргөн сэдвээр санал солилцсоны хэрэггүй.

42. Зүүдэндээ гадаад хэлээр ярь. Гэхдээ Хинди, Украйн ч юм уу өвөрмөц хэлээр.

43. Мэргэжил болгоны баяр (эмч, багш, төмөр замчдын гэх мэт) болон хүүхдийн, ахмадын, цэргийн баяраар мэнд хүргэ. Харин Эмэгтэйчүүдийн, Шинэ жилийн баярыг март.

44. Хоёулхнаа мэддэг шинэ хэл зохиохыг түүнд санал болго. Тэгээд хариу хэлэхээс нь өмнө юу ч хамаагүй огт мэдэхгүй хэлээр ярьж эхэл.

45. Эцэст нь бүсгүйдээ гэрлэх санал тавьчихаад хуримынхаа өдөр ирэхгүй бай. Хөгжилтэй байж ч болох юм.

Category: Сонирхолтой зөвөлгөө | Added by: MiDniGHT
Views: 795 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 5.0/1 |
Total comments: 2
2 tergel  
0
haha yostoi enuger n urhidmar sanagdchlaa

1 Bayasa  
0
xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxax

Only registered users can add comments.
[ Registration | Login ]