Бямба
2024-04-20
08:12:25
Ангилал
Өрнө Дорнод [1]
Онлайн тоолуур

Вэбсайт маань нээгдээд
Та манай сайтын
дахь зочин боллоо таньд баярлалаа.
Видео
Дуртай дуунууд
Миний Баннер
BannerFans.com
Чат

Админ хийх сонирхолтой хүнийг шалгаруулж авна
Статистик

Нийт онлайн: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

ШөнөЖингөө...

Нүүр хуудас

Main » Files » Зурхай » Өрнө Дорнод

2009 оны өрнийн зурхай
[ ] 2009-05-23, 17:04:21

2009 оны өрнийн зурхай


2009 оны орднын ерөнхий зурлага


Хонь

2009 оны хонинуудын гол зорилго бол өнгөрсөн оны ололт амжилтаа ашиглан шинэ онд улам амжилттай ажиллаж, амьдрах явдал юм. Ганц бие хонинууд хайртай хүнтэйгээ дөрөвдүгээр сард уулзах магадлалтай. Гэр бүл болоход есдүгээр сар хамгийн тохиромжтой. Эрүүл мэндийн хувьд тайван жил. Орчин үеийн хоолны дэглэм, эрсдэлтэй спортын төрлүүд, шинэ эм тарианаас болгоомжил. Болгоомжгүй, яаруу сандруу байдал осол гэмтлийн шалтгаан болж мэднэ. Энэ онд хамт олон дотроо байр сууриа бэхжүүлэх сайхан боломж байна. Аялал жуулчлал, шинжлэх ухааны экспедиц амжилтай болно. Гэхдээ алс хол газар удаан хугацаагаар яваад хэрэггүй. Санхүү, карьерын хувьд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг сайжирна. Албан тушаал дэвшихгүй байсан ч амжилт таны одоогийн байр суурийг бататгана. Мөрийтэй тоглоом, санхүүгийн эргэлзээтэй үйл ажиллагаа, шарадлагагүй зардал гаргахаас зайлсхий. Жижиг зүйлүүдэд ч анхарал хандуул. Энэ нь танд амжилт авчирч магад.

Yхэр

Таны энэ жилийн гол зорилго бол идэвхтэй байх. Тэгвэл та атаархахгүй байхын аргагүй аз, амжилттай байх нь. Хайр дурлалын хувьд маш одтой байна. Гэр бүлийн хувьд та хэдийгээр төрөлхийн эрх чөлөөг эрхэмлэгч боловч хүнд хэцүү өдөр тутмын ажлын дараа эргэн очдог хүн тань үгүй бол амьдрал утга учраа алдах мэт бодогддог болно. Эрүүл мэндийн хувьд энэ онд учрах ихээхэн ажлуудыг амжуулж чадахаар сайн байна. Харин бодисын солилцоо, харшлаас сэрэмжил. Хэрвээ танд гадаадад ажиллах санал ирвэл татгалзах хэрэггүй. Гэхдээ хоёр нөхцөлийг сайтар анхаар. Хүйтэн уур амьсгалтай газар эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлж мэднэ. Хоёрт, ганцаараа явсан нь дээр. Учир нь, амжилт ололтыг хамтрагч тань булаан авч таныг удирдлагын тань өмнө эвгүй байдалд оруулж мэднэ. Ажил мэргэжлийн хувьд олон чиглэлд амжилт олж, хувь заяаныхаа эзэн болно. Нэр хүнд, нөлөө, мэргэжлийн ур чадвар, материаллаг, сайн сайхан байдал өсөн бэхжинэ. Албан хаагчид тушаал ахиж, цалин нэмэгдэнэ. Хувь заяа таны түрийвчийг байнга дүүргэх болно. Хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө гадна сугалаанд хожиж, буяны байгууллагууд тусламж орж ирж магадгүй.

Ихэр

2009 оны ихрүүдийн хувьд шинэ санаа, шинэ боломжуудыг хайж, түүндээ хүрэх жил болно. Шударга байж хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэж элдвээр оролдох хэрэггүй хэмээн одод танд зөвлөж байна. Ерөнхийдөө ашиг орлого тогтвортой, ажил хэрэг бүтэмжтэй байж ихрийнхэнд эерэг нөлөөтэй жил болж өнгөрнө. Зорилгодоо тууштай тэмүүлсэн ихрийнхэн амжилтад саадгүй хүрэх боломж дүүрэн угтаж байна. Өөрийнхөө мэдлэг чадвартаа найдаад урагшаа зоригтой яваарай. Энэ бүх юмаа баримталбал ирээдүйд таныг том боломж хүлээж байна. Хайр сэтгэлийн хувьд гэр бүлдээ цаг зав гаргаарай. Жилийн дунд үед нууцхан хайр сэтгэлд татагдаж болох ч өөрийн гэр бүл, хайр сэтгэлээ хамгаалан үлдэж чадна. Ихрийнхэн жилийн сүүлчээр хайртыгаа бурхан мэт тахина. Гэр бүлээ батжуулна. Тавдугаар сард ихрийн хийсэн ажил бүхэн саадгүй бүтэх учир томоохон ажил хэргийн төлөвлөгөөндөө энэ үеийг тодоор тэмдэглэ. Харин зургадугаар сард осол гэмтлээс болгоомжил. Анхаарах зүйл гэвэл жилийн аль ч үед түншүүдтэйгээ муудалцахаас сэргийл. Хүмүүстэй харилцаж чаддаггүй байдал тань ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө. Ажилдаа хариуцлагатай ихрүүд албан тушаал ахих боломж бүрдэж мэднэ. Оныг ашиг орлого ихтэй үдэх болно. Эрүүл мэнддээ санаа тавьж, амин дэмлэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай.

Мэлхий

2009 онд мэлхийнхний гол зорилго тайван ажиллаж, зарлагаа орлогоосоо давуу-лахгүй байх, аливаа эрсдэлтэй аялалд явахгүй байхад оршино. Эрс өөрчлөлт битгий хий. Амлалтаа бүгдийг нь биелүүл. Энэ онд таны сэтгэлийг гонсойлгох цорын ганц зүйл бол хайртай хүмүүстэйгээ харилцах хөнгөмсөг найдваргүй харилцаа юм. Та гэр бүлтэй болж чадна. Хосуудын хайр дурлал өрсдийгөө золиосолж чадахаар тийм хязгааргүй байна. Танилуудынхаа хүрээг өргөсгө. Тэр хэлхээ холбооны хүчээр та илүү өндөр хүрээнд очино. Хүнд үед сайхан сэтгэлтэй хүмүүс, найз нөхөд, ойр дотныхон чинь тусална. Төлөвлөөгүй ихээхэн мөнгийг хамаатнууддаа зарцуулна. Амттанг бүү хэтрүүл. Илүүдэл жинтэй болж, бодисын солилцоо алдагдаж магадгүй. Идэвхтэй амрахыг зөвлөж байна. Гэхдээ аюултай адал явдалд бүү орооцолд. Жолооны ард цагийг бага өнгөрүүл. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор ч болгоомжтой бай. Бассейн, саун, фитнесс төвд оч. Дорнын бие хамгаалах урлаг, эсвэл йогоор хичээллэ. Албан тушаал дэвшихгүй боловч одоогийн байр сууриа бэхжүүлнэ. Хариуцлагатай ажил үүргээс бүү татгалз. Та түүнийг хялбархаан хийж чадна. Их унш. Сурагч оюутнууд энэ онд авъяас билгээрээ гялалзана. Эцэг, эхчүүдэд сурган хүмүүжүүлэх авъяас илэрч, хүүхдүүдийнхээ ерөнхий хөгжил, сурлагад тусална. Их мөнгө зарж ашиггүй худалдаа хийхээс татгалз. II-үI сар хүртэл чухал гэрээ хэлэлцээр бүү байгуул. XI сард ашигтай гэрээ хэлэлцээр байгуулж чадна. IX сараас ашигтай гэрээ байгуулж чадна.

Арслан

Гол зорилго нь хийсэн ажлынхаа үр дүнг тооцох. Нөхцөл байдал, эргэн тойрны хүмүүс таны эсрэг байсан ч чин зорилгоо тодорхойлон түүндээ хүрэх явдал юм. Болзошгүй хүндрэлүүд танд саад болж чадахгүй. Романтик харилцаа таны амьдралын хамгийн чухал хэсгүүдийн нэг байх болно. Ганц бие хүмүүс хайрттайгаа учирч амьдралаа зохионо. Арслангийнхан олны анхаарлын төвд байж энэ оныг баяр баясгалантай, сонирхолтой өнгөрөөнө. Хуучин тасарсан харилцаагаа сэргээхэд тохиромжтой. Эрүүл мэнд сайн байна. Зөвхөн хорт зуршлууд, сэтгэл санааны хэт ачаалал таны эрүүл мэндэд хүндрэл учруулна. Энэ нь осол гэмтэл, стресст оруулж болзошгүй. Улмаар зүрх судасны систем, элэг, толгой өвдөх зэрэг өвчин зовоож магад. Өвөл гэр бүлээрээ амарвал таатай. Арслангууд дээд сургуульд орж, цаашид энэ оны хүнд хэцүү үеүдэд таны найз нөхөд, хань болж чадах санаа нэгтнүүдтэйгээ танилцана. Ажил ихтэй байх нь. Энэ нь таатай үр дүн авч ирнэ. III-үII сард санхүүгийн хүндрэл учирна. Мэргэжлийн өсөлт болон материаллаг сайн сайхан байдалд тань саад хийх гэсэн дайснууд гарч ирнэ. Даатгал, эсвэл хуучин өр зээлтэй холбоотойгоор хууль зүйн асуудалд орооцолдоно. Санхүүгийн бодлогоо нарийвчлан боловсруулж, түүнийгээ мөрдөж чадсан хүнийг амжилт ивээнэ.

Охин

Энэ онд та төрөл бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинэ зүйлд тэмүүлэх, байнга хөгжиж дэвжихийг гол зорилгоо болговол зохимжтой. Таны шаргуу, самбаатай байдал эцсийн дүнд томоохон амжилтад хүргэнэ. Хайр дурлал, охины эрч хүч, энерги байр баясгалангийн эх булаг юм. Энэ жил урьд жилээс илүү илүү тав тухтай, тохилог байна. Оны эхний хагаст гэртээ тавлаг байж, бүх асуудлаа хялбархан шийднэ. Урьдын гомдол мартагдана. Төрсөн гэрээ орхин тусдаа гарах боловч эцэг, эхтэйгээ нягт харилцаатай байна. Эрүүл мэнддээ жилийн турш анхаарал тавь. Цусаа цэвэршүүлж, элэг, арьсны өвчнөө эмчлүүл. Энэ онд ходоод гэдэсний өвчин тусах, гэдэсний хөндийд хагалгаа хийлгэх магадлалтай. Амралтын тухайд гадаадад явахын оронд байнгын оршин байдаг газартаа байвал өлзийтэй. Таны эхээр шинэ ажилд шилжиж цаашдын карьерээ өсгөнө. Мөнгөний хувьд зарим нэгэнд хэт харамч санагдавч тийм бус юм. Гэр бүл, дотны найзууддаа үнэтэй бэлэг бэлэглэхэд мөнгө хайрлахгүй тул хэт үрэлгэн зантай мэт санагдана. Оны эхний хагаст орлого бага тул хэмнэлтийн горимд шилж. Оны II хагаст эдийн засгийн байдал сайжирна. Томоохон худалдаа амжилттай болно. Бичиг баримт бүрдүүлэхдээ онцгой анхааралтай бай. Шинэ танилууд болон аяллын үед болгоомжтой бай. Хамаатнууд болон хөршүүдтэйгээ хуулийн ноцтой асуудалд орооцолдож магадгүй.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон 2009 онд өөрийн сайн сайхан талууд, ололт амжилтаа харуулахад бүх боломжоо ашигла. Хэд хэдэн чиглэлд зэрэг ажиллаж эхэл. Хувь заяаны бэлэглэсэн нөөц бололцоог идэвхжүүлбэл чамгүй амжилтад хүрч чадна. Ингэж эс чадвал жижиг бизнес эрхлэгчдэд дампуурал ирэх магадлалтай. Албан хаагчид тушаал дэвшиж болзошгүй. Мөн жилийн II хагаст ажлаа солих хүсэл төрнө. Санхүүгийн байдал тогтвортой байх боловч III, ү, үIII, XI саруудад ихээхэн мөнгө алдах, найз нөхөд, түншүүдтэйгээ муудах хандлагатайг анхаар. Жинлүүрүүд төрөл садандаа маш их итгэдэг. Энэ нь заримдаа танд хохирол амсуулдгийг мартаж болохгүй. Заяаны ханиа хайж байгаа залуус хоёр дахь биеэ хаа нэгтээ ойрхон байгаа гэж мэдрэх үе. Олонхи нь энэ жил амьдрал ба бизнест зохицох чадвараа амьдрал дээр шалгана. Дотны хэн нэгнээсээ хагацаж магадгүй. Гэхдээ энэ нь түүний нуруунаас зарим нэгэн ачаа салгах сайн талтай. Бат бөх гэр бүлийн харилцаа улам бэхжинэ. Yр хүүхдийнхээ амжилтаар бахархах болно. Эрүүл мэндийн хувьд сайн байх ч IX сард биеийн ерөнхий байдал, дархлааг сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэвэл сайн. Арилжаа наймаанд явбал хэн нэгэнд найдалгүй өөрөө нөхцөл байдлыг хянаж чадвал ашигтай байна. Жинлүүрийнхнийг алдар нэр, бүх нийтийн хүндэтгэл хүлээж байна.

Хилэнц

Хэрэв та төрөлхийн хөдөлмөрч чанар, цагаа олж ухаалаг шийдвэр гаргавал чадваруудаа зөв ашиглавал таны хувьд 2009 он туйлын амжилттай байх болно. Хайр дурлалын хувьд олон адал явдалтай учрах боловч хэтрүүлбэл тийм ч таатай бус. Гэр бүлийн хувьд туйлын тайван жил байх болно. Оны эхний хагаст шинэ байр худалдан авах буюу эсвэл байрны нөхцөлөө сайжруулж солино. Yүнийг хийхэд тийм ч төвөгтэй бус байна. Учир нь, эцэг эх, хамаатан саднууд тань туслах болно. Эрүүл мэндийн хувьд оношийг нь тогтооход хүнд өвчин, тэр дундаа элдэв хордлого, ходоод гэдэсний өвчин тусах магадлалтай. Амралтаа далайн эрэг дээр, эсвэл зөөлөн уур амьсгалтай орнуудад өнгөрөөвөл өвлийн сарынхаа эрч хүчийг олж авна. Мэргэжлийн салбарт тийм ч их амжилт хүлээгээд хэрэггүй л болов уу. Гэвч үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний салбарт ажилладаг хилэнцийнхэн цэцэглэн хөгжих болно. Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхэлж буй хүмүүс их амжилттай байх болно. Та жилийн турш хамтран ажиллагч, эсвэл ивээн тэтгэгчээсээ материаллаг байдлын хувьд ихээхэн хамаарах боловч таны санхүүгийн байдал ерөнхийдөө тогтвортой байна. III, ү сарын дунд, ба сүүл, үI сарын эхээр бизнес, ажил хэрэгтээ онцгой анхаар.

Нум

Нумынхны 2009 оны гол зорилго нь үр бүтээлчээр сэтгэх, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах юм. Нумынхан өөртөө итгэлтэй байвал санасан, эхэлсэн бүх ажил үйлс амжилттай бүтнэ. Тэвчээргүй, ялангуяа ямар ч төсөөлөлгүйгээр ажлаа эхлүүлэх нь бүтэлгүйтлийг дагуулна. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хангалуун байх жил. Харилцаа тасарсан хосууд харилцаагаа сэргээж магадгүй. Нумынхны хувьд дотоод сэтгэлээ эрчимтэй шинэчилнэ. Олон хүний хувьд энэ жил хамгийн нандин хүсэл мөрөөдлөө биелүүлэх амжилттай жил байх болно. Энэ нь дүр төрхөө өөрчилж, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Yр хүүхдүүддээ орлогынхоо ихэнхийг зарцуулна. Эрүүл мэнд сайн, уулыг ч эргүүлэх хүчтэй байна. Нумынхан олонтой харилцах, аялах, зугаалах зэргээр дутмаг байдаг тул ядарч сульдах нь амархан байна. Зун эгзэгтэй үе ирэх бөгөөд болгоомжтой байж зөрчилдөөнөөс зайлсхийхгүй бол та хохирогч болж үлдэх магадлалтай байна. Олонхи нумууд оршин суух газраа солих, улмаар цагаачилж болзошгүй. Мэргэжлийн ажил хэрэг маш бүтэмжтэй. Санхүүгийн байдал бүрэн тогтвортой. Хэрэв өнгөрсөн үүрэг хариуцлага, түнш болон хуучин ажилтай холбоотой асуудлыг нэгдүгээр сaрд шийдэж чадвал III, Iү сард уран бүтээл цэцэглэн хөгжинө. Харин хоёр болон зургадугаар сард учрах бага ч атугай саад бэрхшээл нь санасан бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд багагүй төвөг удаж мэдэх нь.

Матар

Матруудын хувьд элбэг дэлбэг, тансаг байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Мөнгөтэй холбоотой бусад асуудлуудад маш болгоомжтой ханд. 2009 онд од гарагс шударга, хичээнгүй матруудад тусална. Тэднийг ажлын шинэ амжилт хүлээж байна. Матрууд өөрийн идэвх зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхшруулна. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхэлж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Матруудын гол зорилго хувь заяанд олдсон боломжийг алдахгүй байх юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулах болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Долоо, наймдугаар сард гэр бүлийн зөрчил ширүүсэх боловч матар байдлыг бүрэн эзэмдэж зөв голдрилд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал матруудын санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү эрч хүчтэй болж нэр хүнд тань өснө. Тав болон аравдугаар сард холын аялалд явж дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэижлтэй холбоотой оргил үе 10, 11, 12 дугаар сар байх болно. Олон матруудад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдоно.

Хумх

Ирж буй шинэ онд хувийн ба мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарна. Ялангуяа II сараас хумхынхан удирдлагынхаа талархлыг хүлээж, нийгмийн шатны шинэ төвшинд гарна. Энэ нь ойрын хоёр, гурван жилийн тань материаллаг байдлыг дээшлүүлэх, тогтмол орлогыг бий болгоно. Та мөнгөтэй нэгэн болно. Хувийн бизнес эрхлэхэд таатай жил. Олонхи хумхын гэр бүлтэй болно. Гэр бүлийн хүрээнд олон шинэ явдлууд болно. Тэр дундаа нас тогтсон хумхууд эхнэр нөхөр, үр хүүхдээрээ бахархаж амьдрах үе. Харьцаа тасарсан байсан хосууд түүнийгээ сэргээх боломжтой. Эрүүл мэнд, эрч хүч, сэтгэл санаа мэдэгдэхүйцээр сайжирч, элдэв хүндрэлийг төвөггүй туулан гарна. Энэ нь санхүүгийн хүндрэлгүй, элбэг байсны хүчинд эрүүл мэнддээ анхаарал тавьж чанартай хоол хүнс хэрэглэх талаар анхаардаг болсны ач тус юм. Хувийн болон ажил хэргийн аялал жуулчлалд таатай.

Загас

Загасынхан ирэх онд хөрөнгө мөнгөө сайтар тооцоолж, дэмий үрэхгүй байхыг хичээ. Тэгж чадвал санхүүгийнхээ байдлыг бэхжүүлж, бусдаас хамааралгүй болж чадна. Хайр сэтгэлийн харилцаа олон загасынхны хувьд чухал байр суурь эзэлнэ. Ганц бие загасныхан эртний танилтайгаа учран шинээр бат бөх, сонирхолтой харилцааг үүсгэх болно. Гэр бүлүүд хоёр жилийн өмнөхийг бодвол илүү нам тайван болж, амьдрал голдрилдоо орно. Олонхи загасныхан ахуй байдлаа өөрчлөн шинэчилж, магадгүй шинэ зүйл худалдан авч, байр гэрээ солин өөр газар руу нүүж мэднэ. Загасныхны зөн совин нэмэгдэн орчин тойрныхныхоо сэтгэл санааг зөв таамаглах бөгөөд энэ нь тэдэнд жилийн хамгийн хүнд нөхцөл байдлыг зөвөөр дүгнэн, ирээдүйгээ тодоор харахад нь тусална. Энэ ордод төрсөн олон хүний хувьд эхлэлийг нь өнгөрсөн оны намар буюу өвөл тавьсан ажил төрлийн өөрчлөлт 2009 онд гарна. Ихэнх загасныханд эрх мэдэл, хөрөнгө мөнгө бүхий хүмүүс дэмжлэг үзүүлэх агаад тэдний өгсөн ихээхэн хэмжээний зээл цаашдын үйл ажиллагаанд нь хүчтэй түхэц болно. Нэн ялангуяа хоёрдугаар сараас энэ үйл явц өрнөх бөгөөд оныг дуустал үргэлжилнэ.

Category: Өрнө Дорнод | Added by: MiDniGHT
Views: 896 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]